Хөгжимтэй парад алхана

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Хөгжимтэй парад алхана

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан маргааш зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана. Өдрийн 12.00 цагаас эхлэх хөгжмийн парадын жагсаалын үеэр дээрх газруудын замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм. Парадад  ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн бие бүрэлдэхүүнүүд оролцох аж.  Мөн хөгжмийн парадад оролцогчид 12.30-13.00 цагийн хооронд Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж