Америкт “Хөдөлмөрийн яармаг”-т оролцоно

2016 оны 3 сарын 16

АНУ-д суралцаж байгаа оюутан, залуучууд жил бүр “Хөдөлмөрийн яармаг” зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалт яармаг АНУ-ын Санфранцеско хотноо гуравдугаар сарын 20-ны өдөр болох ажээ. Уг хөдөлмөрийн яармаг нь АНУ-д суралцаж, амьдарч  буй монголчуудад хаягласан байдаг бөгөөд тэнд нь ажилд зуучлах, Монголдоо ирж ажиллах нөхцлийг хангах зорилготой юм.

Энэ жилийн хөдөлмөрийн яармагт Монголын талаас  Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч 10 байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 20  гаруй аж ахуйн нэгжүүд  оролцохоор болжээ.  Хөдөлмөрийн яармагийн үеэр  “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн, уулзалт хэлэлцүүлэг болох юм. 

Д.Цээл

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна