Монгол, Германы улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Монгол, Германы улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Германы Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 14-нд Берлин хотноо амжилттай болж өнгөрөв. Энэ удаагийн уулзалтад манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас ГХЯ-ны Ази-Номхон далайн чиглэлийг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд ноён Др. Норбэрт Рийдэль тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр тал Монгол, Германы улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон олон улсын харилцааны хүрээнд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар, тухайлбал; Монгол Улсын байнга төвийг сахих тухай санаачлага, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг УБ хотод зохион байгуулах бэлтгэл ажил, НҮБ-ын болон ЕАБХАБ-ын хүрээнд хамтран ажиллах, Зүүн Хойд Азид аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж