Дахин төлөвлөлтийн бүсэд баригдаж байгаа байрууд

2016 оны 3 сарын 16

Засгийн газар жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлэхээр болж, журмаа баталснаар тодорхой бүс дэх орон сууц хамрагдахаар болоод буй. Энэ тухай мэдээллийг тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19, 24, 2, 27, 12, 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 16, 23, Сонгинохайрхан дүүргийн 7, 6, 5, 11, Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороонд баригдаж буй орон сууцууд хамаарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээрх хороонд баригдаж байгаа орон сууцнууд жилийн таван хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой юм. Мөн шинэ суурьшлын бүсэд “Шинэ яармаг”, “Буянт-Ухаа”, “Ирээдүй”, “Баянголын ам”, “Ургах наран”, “Эрин хороолол” хотхонууд хамрагдаж буй ажээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна