Цэргийн хөгжимт жагсаал болно

2016 оны 3 сарын 17

Маргааш “Монгол цэргийн өдөр" буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж нийслэлийн төв талбай-Чингисийн талбайд ирнэ. Энэ жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн найрал хөгжим оролцох юм.

Дараа нь төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна