Марш тактикийн тэмцээн 2 дахь жилдээ зохион байгуулагдав

2016 оны 3 сарын 17

Монгол улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтан ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газраас “МАРШ ТАКТИК”-ын тэмцээнийг өөрийн банкны хамгаалалтын ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээн 2 дахь жилдээ зохиогдож байгаа ба хамгаалалтын ажилтны албаны бэлтгэл, ур чадвар, бие бялдар болоод сэтгэл зүйн тэсвэр тэвчээрийг мэргэжлийн түвшинд сорьдог томоохон үйл ажиллагаа юм.

Хамгаалалтын ажилтнуудын багийн ажиллагааг дэмжих, тэдний чадваржуулан хөгжүүлэх томоохон зорилгыг агуулсан “Марш тактикийн II тэмцээн”-д ХХБанкны 100 гаруй хамгаалалтын ажилтнууд 6 багт хуваагдан өрсөлдсөнөөс О.Батжаргал ахлагчтай баг Тэргүүн байр эзэлж, аваргын цом, мөнгөн шагнал гардлаа.

Монгол улсын арилжааны банкуудын түүхэнд анх удаа ХХБанк Марш тактикийн анхдугаар тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулсан нь ийнхүү уламжлал болон тогтож байгаа юм.

Банкны хамгаалалтын ажилтан хэмээх хариуцлагатай албыг хашиж буй арилжааны банкуудын нийт хамгаалалтын ажилтнуудад Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна