Аделийн концерт дээр сүй тавьжээ

2016 оны 3 сарын 17

Англи дуучин Аделийн Лондонд болсон “Make You Feel My Love” концертын үеэр хэний ч төсөөлөөгүй нэгэн гэнэтийн явдал болжээ. Тайзан дээр дуулж байсан Адель гэнэт үзэгчдийн зүг зааж “Тэнд хоёр хүн сүй тавьчихлаа” гэжээ.

Лондоны 02 цэнгэлдэхэд цугласан олон үзэгч дундаас дуучин сүй тавьсан хосыг дуудан, тайзан дээр гаргаж иржээ. Тайзан дээр гараад балмагдаж орхисон хосод Адель баяр хүргэж, тэврэн тайвшруулсан гэнэ. Адель бүсгүйгээс тийм чанга дуу чимээтэй цэнгэлдэхэд гэрлэх саналыг яаж сонссон бэ гэж асуужээ. Хосууд хариуд нь  “Make You Feel My Love” бол бидний дуртай дуу гэж хариулсан байна. Хос хоёр 12 жил хамт байгааг дуулаад Адель “Та хоёр намайг дуу дуулж эхлэхээс ч өмнө хамт байсан байна шүү дээ. Энэ бол миний концертэн дээр болж байсан хамгийн сайхан үйл явдал. Баярлалаа” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна