“Торгоны замын аялал жуулчлал”-ын ээлжит сургалт боллоо

2016 оны 3 сарын 17

Аливаа улсын аялал жуулчлалын хөгжлийг авч явдаг томоохон нэгжийн нэг бол тур операторууд. Тэдний бизнесийн үйл ажиллагаанд судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНХАЖЯ-ы харъяа “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс цуврал сургалтыг зохион байгуулдаг.

Энэ удаад ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн түүхийн ухааны доктор профессор С.Цолмонг урьж “Түүх соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь" сэдвээр сүүлийн үеийн сурвалж, судалгаа шинжилгээний үр дүнгээр нотлогдсон Монголын үе үеийн бахархалт, баялаг, сургамжит түүхээс сорчлон түүвэрлэж сургалт хийсэн ба энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

Сургалтад оролцогчид энэ чиглэлээр дахин сургалт зохион байгуулах, түүх соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлт тавьж байв.

Сургалтанд тур операторуудын төлөөллөөс гадна салбарын эрдэмтэн, багш судлаач оюутнууд оролцлоо.  Төслийн нэгжийн дараагийн сургалт 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Торгоны замын зах зээлийн судалгаа” сэдвээр болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна