Котошёогикү, Кисэносато нар башёг тэргүүлж байна

2016 оны 3 сарын 17

Японы мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотноо болж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр озэки Котошёогикү, Кисэносато, Гоэйдо нар ээлжит даваагаа авлаа. Мөн энэ өдөр Маэгашира-4 Икиой озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давснаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ. Харү башёг Япон бөхчүүдээс гадна Ичиножёо А.Ичинноров 4-0 амжилттай тэргүүлж байна.

Манай аваргууд өчигдөр учраа бөхчүүдээ давснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн хэвээр үлдлээ.

Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби  Такарафүжид, аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Тоёоношимад ялагдсан бол гурав дахь өдөр аварга Харүмафүжи Д.Бямбадорж Котоюүкиг бараагүй юм.

Маэгашира-4 Икиой озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давснаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ.

Day 3 Kotoyuki v Harumafuji.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна