Хойд Солонгос цөмийн туршилт хийв үү?

2016 оны 3 сарын 17

 

Хойд Солонгост бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн нь цөмийн туршилт хийсэн байж магадгүй хэмээн Сөүлийн албаныхан мэдээлж байна. Хойд Солонгосын нийслэл Пхеньянаас зүүн өмнө зүгт 34 км орчим зайтай газар орон Лхагва гаригт /III.16/ нутгийн цагаар 12.30 цагт 2.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Гэхдээ газар хөдлөлтийн төв нь Пхеньянтай хэтэрхий ойр, чичирхийллийн хүч сул байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа аж. Газар хөдлөлт нэг км орчим гүнд болсон нь цөмийн туршилтаас өөр ямар нэгэн тэсэлгээний ажил байж магадгүй гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгост илүү хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн нь Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн байв.

 

Хойд Солонгос мягмар гаригт /III.15/ цөмийн цэнэгтэй хошуу болон олон төрлийн баллистик пуужин хөөргөх болно гэдгийг мэдээлсэн билээ. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар ярьж эхэлжээ. Солонгосын хойгт АНУ болон БНСУ-ын цэргийн сургуулилт үргэлжилж буйгаас Пхеньяны сүрдүүлэг, заналхийлэл нэмэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна