"Пэпси лиг" өндөрлөх дөхөж байна

2016 оны 3 сарын 17

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэндтэй хамтран зохиож буй футзалын ПЭПСИ ЛИГ бүтэн гурван сарын турш үргэлжилж ийнхүү өндөрлөх дөхөөд байна. Багууд ердөө хоёр тоглолт хийх үлдээд байгаа бөгөөд энэ амралтын өдрөөр болох тоглолтын хуваарийг та бүхэндээ дахин сануулж байна.

Хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байгаа Хоромхон клүб энэ бямба гарагт Улаанбаатарын Мазаалайнууд багтай өрсөлдөх бөгөөд хамгийн гол нь мэргэн буучдын дэд байрлалд 30 гоолтой бичигдэж байгаа Н.Наранболд хэдэн гоол оруулах нь анхаарал татаж байна. Түүний өмнө Хангарьд клүбийн О. Мижиддорж 31 гоолтой бичигдэж байгаа. /1тоглолт илүү/

Харин Хангарьд клүбтэй онооны хувьд тун ойртох боломжтой байсан ч өнгөрсөн тойрогт ялагдсан Дэрэн клүб энэ тойрогт Соёмбын Барсууд багтай өрсөлдөнө. Б.Гарьдмагнай энэ тоглолтонд багтайгаа эргэн нэгдэнэ.

Континентал хүснэгтийн байрлалаа ахиулсаар одоо 5-т бичигдэх боломж байна. Гэхдээ тэдний өмнө хүчирхэг Сэлэнгэпресс клүб байгааг мартаж болохгүй.

ФС Улаанбаатар клүб хожлын онооны төлөө Баянгол ФС багтай өрсөлдөх бол Арвис клүб Сэлэнгэпресс клүбтэй тоглох хуваарьтай байна

Улаанбаатарын Унаганууд клүб нэг ч ялагдаагүй амжилттай яваа. Энэ тойрогт ялалт байгуулахад албан ёсоор лигийн түрүүгээ хүртэх болно. Эрчим клүбийн залуустай тэд өрсөлдөх юм.

ЭХ СУРВАЛЖ: www.facebook.com/MongolianFootballFederation

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна