Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл 7” наадам болно

2016 оны 3 сарын 17

Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохиогддог дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болно.

Нэрт найруулагч Б.Бадрууган нь СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ жил тус сургуулийн 20 жилийн ой тохиож байгаа юм.

Оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвх оролцоог нэмэгдүүлж, оюутнууд бүтээлээрээ дамжуулан бие биеэсээ туршлага судлахад дэмжлэг болж, ажил олгогч, хөрөнгө оруулагчдад оюутнуудын бүтээлийг сурталчилж, ур чадварыг нь таниулдагаараа энэхүү наадам онцлогтой юм.

Наадмын дараах номинациар явагдана. Үүнд:

-Телевизийн шилдэг бүтээл

-Радиогийн шилдэг бүтээл

-Шилдэг богино хэмжээний кино

-Шилдэг гэрэл зургийн мульти медиа бүтээл

-Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна