Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн маргааш эхэлнэ

2016 оны 3 сарын 17

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчид өрсөлдөхөөр Астанад цуглараад байна.

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүд Бразил зорих эрхээ авах юм. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр буюу маргааш эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа дэвжээнд гарна.

Тамирчдын хуваарийг танилцуулья:

Эрэгтэй:

III.20 - 86 кг: О.Үйтүмэн

III.19 - 97 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэй:

III.20 - 48 кг: Э.Нарангэрэл

III.18- 53 кг: Э.Сумьяа

III.19 - 58 кг: П.Орхон

III.19 - 75 кг: Б.Одончимэг

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна