Аймгийн арслан Д.Анар түрүүлжээ

2016 оны 3 сарын 17

Манжийн хааны Төр гэрэлтийн онуудын үед Халх долоон хошуу, шавь таван газрын их Даншиг наадамд долоон удаа үзүүрлэж, есөн удаа шөвгөрсөн Төв аймгийн Өндөрширээт сумын унаган харъяат, домогт бөх дархан аварга Баянмөнхийн алдарыг хүндэтгэн мөнхжүүлж, хойч үеийнхэндээ таниулах зорилгоор зохион байгуулдаг Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан аймаг, цэргийн алдар цолтой, 13 аймгийн 42 бөх зодоглосон уламжлалт, гурав дахь удаагийн барилдаан 2016 оны 3 сарын 12-нд Солонго цогцолборт боллоо.

Монгол түмний үндэсний их өв соёл болсон Монгол бөхийн барилдааныг орчин үедээ түгээн дэлгэрүүлж баяжуулан хөгжүүлэхэд өөрсдйин биеэр үлгэрлэн шалгуур өндөртэй, улсын цолны төлөө өрсөлдөж байгаа чансаа өндөр, аймгийн арслан 13, аймгийн заан долоо, зодоглосон тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, аймгийн арслан, Доржийн Анар түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харъяат аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан үзүүрлэн, Дархан аварга Баянмөнхийн дүрс баримал бүхий үүрд хадгалах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Ховд аймгийн Дарви сумын харъяат, аймгийн арслан Б.Тайван их шөвөгт шалгарлаа.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна