“Хурд” сүлд дуугаараа эрчүүддээ бэлэг барина

2016 оны 3 сарын 17

Мартын 8-наар эмэгтэйчүүддээ тоглолтоороо бэлэг барьж байсан “Хурд” хамтлаг энэ удаа эрчүүдээ ч бас мартсангүй. “Хурд” хамтлаг маргааш /2016.03.18/ буюу цэргийн баярын өдөр “Цэргийн бодол” нэртэй тоглолт хийнэ.

“Цэргийн бодол” бол “Хурд” хамтлагийн сүлд дуу юм. Тоглолт маргааш 19.00 цагаас "CASTLE" клубт болно.

Тоглолтын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 30 мянгаас 50 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна