Даваа гаригт ЗГ-ын үнэт цаас арилжина

2016 оны 3 сарын 17

Ирэх Даваа гариг буюу гуравдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаа болно.

12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, жилийн 14.50%-ийн хүүтэй богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон гурван жилийн хугацаатай, жилийн 15.750%-ийн хүүтэй урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа болохюм. Үнэт цаасны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна