Барилгуудыг төвөгшлөөр ангилдаг болжээ

2016 оны 3 сарын 17

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар барилгын салбарт зарим шинэ төрлийн нэр томъёо бий болжээ. Шинэ хуулинд зааснаар барилгуудыг төвөгшил гэх шинэ нэрээр ялгамжилдаг болсон байна. Бага төвөгшилтэй, дунд төвөгшилтэй, төвөгшилтэй, өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй гэсэн таван бүлэгт хуваах ажээ. 1-5 давхар байшинг бага төвөгшилтэйд багтаах бол 6-9 давхрыг дунд төвөгшилтэйд 17-оос дээш давхар барилгыг онцгой төвөгшилтэйд тооцох болжээ.  

Түүнчлэн шинэчилсэн хуулиар барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигчид инженер техникийн ажилчид болоод барилгын мэргэжилтэй ажилчдыг албан ёсоор цалинжуулан ажиллуулдаг байхаар хуульчилсан байна. Мөн шаардлагатай тоног, төхөөрөмжийг ч нарийвчлан тодотгожээ.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна