“Олимпийн зөвлөл”-ийн удирдах ажилтны семинар боллоо

2016 оны 3 сарын 17

Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд өнөөдөр/03,17/ аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн удирдах ажилтны семинар боллоо. Уг семинарт орон нутгийн болон Улаанбаатар хотын дүүргийн "Олимпийн зөвлөл"-ийн төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Семинарын үеэр “МҮОХ-ны өнөөгийн байдал, цаашдын зорилго, “Олимпийн хөтөлбөр-2020” сэдвээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваан нар илтгэл тавилаа. Мөн “Олимпийн хөдөлгөөн сэдвээр” ОССАлбаны дарга Ц.Цэнд-Аюуш, 2016 онд наадмуудын тухай МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү, ЕБС-д олимпийн боловсролын мэдлэг олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг нар илтгэл тавьсан юм.

Семинарын үеэр аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдээс зохиож буй үйл ажиллагааны арга туршлагын талаар Говь-Сүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөлөл өөрсдийн хийсэн ажлын тайлангаа сонирхууллаа.

  

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна