Барьцаалагдсан япон сэтгүүлч тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан япон сэтгүүлч тусламж хүсчээ

 

Сирид барьцаалагдсан япон сэтгүүлчийн бичлэг олон нийтэд цацагджээ. Сэтгүүлч Жумпей Ясуда өнгөрсөн оны зургадугаар сард сураггүй Сирид болсон юм. Түүнийг аль-Каида бүлэглэлтэй холбоотой аль-Нусра босогчдын хүчний барьцаанд буй гэх мэдээлэл “NHK” телевизээр өмнө нь гарч байсан юм.

 

Бичлэгт сахалтай эрэгтэй англи хэлээр “Сайн байна уу, Би бол Жумпей Ясуда. Өнөөдөр гуравдугаар сарын 16, миний төрсөн өдөр” хэмээн  өөрийгөө танилцуулжээ. Тэрбээр өөрийг нь суллахын тулд барьцаа төлөхийг Японы засгийн газраас хүссэн байна. Харин Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида “бичлэгийг шинжилж, энэ хэргийг анхааралдаа авсан” хэмээн мэдэгджээ.

 

Өмнө нь өнгөрсөн 2015 онд Японы хоёр иргэн “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан ч Токио барьцаа төлөөгүйгээс цаазлуулсан юм. Японы засгийн газраас хэт даврагчдыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын зөвшилцлийг мөрдөж барьцаа төлөхөөс татгалзаж байв. Энэ хэрэгт Японы засгийн газар олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж