“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар Жан Себастьян Жак томилогдоно

2016 оны 3 сарын 17

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн оронд Жан Себастьян Жак томилогдохоор болжээ. Компанийн мэдэгдэлд дурдсанаар Жан Себастьян Жак ирэх 7 дугаар сарын 1-нээс Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авах бөгөөд одооноос “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон байна. 

Жан Себастьян Жак нь “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд гол үүрэгтэй ажилласан билээ.

С.БОЛД-ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна