Тагтаан “цэрэг” агаарын бохирдлыг хянана

2016 оны 3 сарын 17

 

Английн Лондон хотын агаарын бохирдлыг тагтааны тусламжтайгаар хянахаар болжээ. Тагтааны нуруунд суулгасан байршил илрүүлэгчтэй /GPS/ тусгай төхөөрөмж нь хотын агаарын бохирдлын мэдээлэл болон зургийг дамжуулах гэнэ. Агаарын бохирдлыг хянах зорилгоор 10 ширхэг тагтаанд тусгай төхөөрөмж суулгажээ. Ингэснээр азотын давхар исэл болон озоны түвшнийг хянах гэнэ. Агаарын бохирдлын мэдээллийг “pigeonairpatrol.com” сайтад нийтэлж байх аж.

 

Их Британид агаарын бохирдлын улмаас жил бүр 40 мянган хүн нас бардаг бөгөөд эдийн засагт 20 тэрбум фунт-стерлийнгийн хохирол учруулдаг хэмээн “Corbyn” судалгааны байгууллагаас мэдээлжээ. Өнгөрсөн онд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлөөр 9500 хүн нас барсан гэнэ.

 

Хэрэв Европын комиссын баталсан агаарын бохирдлыг бууруулах урт хугацаат төлөвлөгөөгөөр явбал Их Британид 500 мянган хүн нас барна гэдгийг сөрөг хүчнийхэн хэлжээ. Лондон хотод азотын давхар ислийн хэмжээ Европын аль ч хотоос хамаагүй өндөр байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна