ТОСК-ийн захирал ажлаа өгнө

2016 оны 3 сарын 17

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулга ажлаа өгөхөөр шийджээ. Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа чамгүй ажил амжуулсан нэгэн бөгөөд хийсэн ажилдаа сэтгэл өөдрөг байгаагаа байнга дурсдаг. Ипотекийн зээлийн найман хувийг эхлүүлж, хямд үнэтэй орон сууцны эхлэл болгон Буянт-Ухаа хороолол барьсаны дээр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.

Харин А.Гантулга тун удахгүй ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших гэж байгаатай нь холбоотой ажээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд оролцохын тулд эрхэлсэн ажлаа өгч, сонгуульдаа бэлтгэхээр сэтгэл шулуудсанаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна