“Ухаалаг ус” аянд нэгдэцгээе!

2016 оны 3 сарын 17

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг Ус” төслийн анг санаачлан 2016 оны 3-р сарын 19-өөс 4-р сарын 19-ний хүртэл сарын хугацаатай хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд МУЗ нь кино ба дүрслэх урлагаар дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг нэмэгдүүлэх Монголын болон гадаадын кино, танин мэдэхүйн цуврал видео болон постер танилцуулга, усны асуудлыг хөндсөн “Ухаалаг ус” мөсөн баримал бүтээн танилцуулна.

АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран, усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой байдлаар илэрхийлсэн мөсөн баримлыг урлан дэлхийн усны өдөр буюу 2016 оны 3-р сарын 22-нд 12 цагаас Чингисийн талбайд олон нийтэд дэлгэн танилцуулах болно.

Түүнчлэн урлаг, нийгэм, байгаль орчны мэргэжилтэнүүдтэй хамтран олон нийт, хүүхэд залуучуудад “УС” гэсэн сэдвийн хүрээнд мэдлэг олгох цуврал уулзалт, ярилцлага, лекц, үзвэрийг зохион байгуулна. Үүнд: Уламжлалт арга ухаанаар байгаль эх дэлхий, усны ундаргыг хайрлан хамгаалахыг уриалсан найруулагч Р.Доржпаламын 1961 онд бүтээсэн “Алтан Өргөө” Монголын уран сайхны киног 2016 оны 03-р сарын 19-нд 16:00 цагаас Тэнгис кино театрт толилуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц”, найруулагч Жефф Орловскийн ‘Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Тэнгис кино театрт 3- сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэн, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.

https://www.facebook.com/Smart-Water

https://www.facebook.com/events/693271344146600/


Зохион байгуулагч:

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)

 

Ивээн тэтгэгч:

АНУ-ын Засгийн Газар

 

Хамтрагчид:

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Нийслэлийн Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Газар

Ус Сувгийн Удирдах Газар

Wash Action Mongolia

Тэнгис кино театр

Өргөө кино театр

Гэгээнтэн кино театр

Хүннү кино театр

 

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчид:

МҮОНТВ

UBS телевиз

VTV телевиз

Эх Орон телевиз

ЭКО телевиз

News.mn

Ikon.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна