Сонгон шалгаруулалтаар 16 га газар ашиглуулна

2016 оны 3 сарын 17

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийтдээ 16 га газрыг газар эзэмших ашиглах эрхийн сонгон шалгаруулалтад оролцуулах аж. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га, “Вива Сити” орон сууцны хорооллын баруул талд мөн найман га газрыг сонгон шалгаруулалтад оролцуулах аж.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болно.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна