Халуун нэвтрүүлдэггүй бээлий

2016 оны 3 сарын 17

Шарах шүүгээний бээлий хэдий зузаан байдаг ч таны гарыг халаадаг. Тэгвэл загвар хийц нь энгийн ноосон бээлий шиг хэрнээ маш өндөр хэмд ч тэсвэртэй байхаар хийгдсэн BlueFire Pro нэртэй бээлийг худалдаанд гаргажээ.

Уг бээлийг өмсөөд та шатаж буй мод, улайссан төмрийг хүртэл барихад аюулгүй байх гэнэ.  Өмсөхөд эвтэйхэн, таван хурууны бээлий учир энгийн шарах шүүгээний бээлийнээс илүү нарийн чимхлүүр зүйл хийж ч болох давуу талтай юм.

Үнэ нь 35 ам.доллар аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна