Томас Мюллер: Энэ үнэхээр галзуу тоглолт байлаа

2016 оны 3 сарын 17

Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб өнгөрсөн шөнө талбайдаа Италийн “Ювентус”-ыг хүлээж авч, 4:2-оор буулгаж авсан билээ. Тэгвэл энэ тоглолтын 90 дэх минутад “Байерн”-ы довтлогч Томас Мюллер маш чухал гоол оруулж, тэнцүүлсэн. Тэрбээр тоглолтын дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Мюллер “Бид эхлээд төлөвлөснөөрөө тоглож чадаагүй.  Гэхдээ л энэ үнэхээр галзуу тоглолт байлаа. “Ювентус”-ын хамгаалалт үнэхээр нягт байсан болохоор би хааяа л бөмбөгөнд хүрч байлаа. Хэдийгээр бид эхлээд гоол алдсан ч гэсэн хамгаалж тоглоогүй. Энэ нь үр дүнгээ өглөө” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна