Месси, Сураес, Неймар гурав “Арсенал”-ыг үгүй хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Месси, Сураес, Неймар гурав “Арсенал”-ыг үгүй хийлээ

Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбайдаа Английн “Арсенал” клубыг хүлээж авч, шийдвэрлэх тоглолт хийсэн юм. Өмнөх тоглолт Англид болоход “Барса” өрсөлдөгчөө талбайд нь 2:0-ээр хожсон.

Тэгвэл хариу тоглолтод Каталаны баг 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо. Ингэснээр нийлбэр дүнгээр 5:1-ээр “Арсенал”-ыг хожиж, дараагийн шатанд үлдэж байгаа юм.

Тоглолтын 18 дахь минутад Неймар гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 51 дэх минутад Эль-Ненни хариуг нь барьж, тэнцүүлсэн. Гэвч 65 дахь минутад Суарес гоёмсог нэгэн гоолыг оруулсан бол Месси 88 дахь минутад гүйцээжээ.

Ингэснээр Месси, Суарес, Неймар гурав “Арсенал”-ыг Аваргуудын лигээс хасч байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж