Х.Бээжинг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Х.Бээжинг баривчилжээ

Нийслэлийн СХД-ийн цагдаагийн хэлтэс “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг өнөөдөр баривчилсан байна.

Түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явсан талаар Босоо Монгол хөдөлгөөний Ц.Баяраа өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна. Х.Бээжин нь саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, улмаар тухайн иргэнийг зодож танхайрч, СХД-ийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгагдаж байгаа юм байна. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж