Шүдэнзний мод шиг гар чийдэн

2016 оны 3 сарын 17

Matchbook нэртэй яг л шүдэнзний мод хэмжээтэй гар чийдэнг бүтээжээ. Гар чийдэн хэзээ ч ийм жижиг хэмжээтэй өмнө нь үйлдвэрлэгдэж байгаагүй юм. Энэхүү жижиг гар чийдэн нь нэг хайрцагтаа найман ширхэгтэй, тус бүр нь 8 цаг гэрэлтэх хүчин чадалтай. Тиймээс нэг хайрцаг гар чийдэнгээр 64 цаг гэрэлтүүлнэ гэсэн үг.

Гэхдээ ийм жижиг хэмжээтэй гар чийдэн өдөр тутмын амьдралд төдийлэн хэрэг болоод байхгүй. Гэнэтийн үйл явдалд хэрэг болж магадгүй гэсэн үүднээс халаасандаа түрийвчиндээ хадгалаад явж байх зориулалттай аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна