Ичиножёо А.Ичинноров тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ

2016 оны 3 сарын 18

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр Ичиножёо А.Ичинноров Митакэүмигээр ээлжит даваагаа авснаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсэн хэвээр үлдлээ. Дээд зиндааны анхны башёдаа 10-аас босч барилдаад үзүүрлэж байсан Ичиножёо энэ сарын барилдаанд маэгиширагийн 11-д бичигдэн барилдаж байна. Цол ч үгүй үлдсэн түүний хувьд Харү башёд амжилттай явсаар өдгөө нэг ч унаагүй бөхчүүдийн тоонд явна. Башёг Ичиножёо А.Ичинноров, озэки Кисэносато, маэгашира-4 барилдаж буй Икой нар нэг ч унаагүй /5-0/ тэргүүлж байна. Өчигдөр озэки Котошёогикү Окиноүмид ялагдсанаар нэг унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд шилжлээ.

Манай аваргууд өчигдөр учраа бөхчүүдээ давлаа. Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби  Такарафүжид, аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Тоёоношимад ялагдсан бол гурав дахь өдөр аварга Харүмафүжи Д.Бямбадорж Котоюүкиг бараагүй юм. Аваргуудын хувьд 4-1 гэсэн амжилттайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна