Билл Гейтсийн таамаг

2016 оны 3 сарын 18

© EPA/FRISO GENTSCH

Ирэх арван жилийн дотор  хамгийн дуулиан тарих зохион бүтээлт  хүн шиг хараатай робот болно гэж Microsoft корпорацийг үндэслэгч Билл Гейтс хэлжээ. Тэрээр  мэдээний Reddit гэсэн шинэ сайтын хэрэглэгчдийн асуултад энэ пүрэв гаригт хариулахдаа энэ тухай мэдэгдсэн байна.

Гейтсээс ирэх 20 жилд шинжлэх ухаан, технологийн ямар салбарт дэвшил гарах бол гэж асуухад “Хүнээс дутахгүй хараа, хөдөлгөөнтэй роботууд бүтээх  ажил” гэв. Тийм роботууд арван жилийн дотор бодит ажил болно гэж тэр  нэмж тодруулав.

Эмнэлгийн ололтууд ер бусын, алмайруулсан байх болно гэж Гейтс  хэлээд энэ салбарыг ирээдүйтэй гэж нэрлэжээ.

Ямар чиглэл түүнийг хамгаас илүүтэйгээр айлгадаг  вэ гэсэн асуултыг ч түүнд тавихад тэрээр “Биологийн багаж хэрэгслүүд буруу гарт орвол аюултай байх нь мэдээж” гэсэн хариулт өгснийг Fox News суваг иш татан дамжуулсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна