Пхеньян баллистик пуужин харвав

2016 оны 3 сарын 18

Ким Чен Ун

Фото: KCNA / Reuters

 

Хойд Солонгос гуравдугаар сарын 18-нд буюу өнөөдөр баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвалаа гэж «Ёнхап» агентлаг мэдээлэв.

 

Баллистик пуужин Хойд Солонгосын дээгүүр 800 орчим км зайг туулан тус орны  зүүн эргийн усанд унажээ. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээгээр өнөө өглөөний  орон нутгийн цагаар 05:55-д тус улсын Сук Чун районоос пуужинг харвасан бөгөөд «Нодон» төрлийн загварын пуужин байж магадгүй аж.

 

Үүний өмнө Хойд Солонгосын цэргийнхэн бага тусгалын хоёр пуужинг  гуравдугаар сарын 10-нд  Япон тэнгис рүү харважээ.  Өмнөх өдөр нь Пхеньяны лидер цөмийн цэнэгийг баллистик пуужинд тааруулан жижиг хэмжээнийх болгосноо зарласан юм.

 

Одоо энэ бүс нутагт АНУ ба Өмнөд Солонгосын өргөн цар хүрээ бүхий хээрийн сургууль хийгдэж байна. Үүний улмаас Өмнөд Солонгосыг чөлөөлөх цэргийн төлөвлөгөөтэй гэж Хойд Солонгос мэдэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна