Сирийг 33 тэрбум рублиэр үнэлэв

2016 оны 3 сарын 18

Фото: mil.ru

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирид явуулсан байлдааны ажиллагааны зардлаа 33 тэрбум рублиэр үнэллээ. Эдгээр мөнгө нь 2015 оны Батлан хамгаалахын зардалд  хээрийн сургууль ба байлдааны бэлтгэл зориулан тусгагдсан байжээ.

 

«Бид эдгээр мөнгийг Сири дэх бүлэглэлдээ чиглүүлсэн юм » гэж Путин тайлбарлав. Энэ ажиллагааны дараа нэмэлт мөнгө хэрэгтэй болно. Ирээдүйд өндөр хөлс төлөхгүйн тулд ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай гэж тэр үзжээ.

 

Сирид  явуулсан Оросын  ажиллагааны гол зорилго нь терроризмтой тэмцэж, Орост халдлага хийлгэхгүй гэсэн болгоомжлол байсан бөгөөд энэ зорилтоо  Путин  биелүүлсэн гэж үзлээ. “Олон улсын терроризмтой тэмцэх нь  шударга, зөв үйл хэрэг бөгөөд тэр нь иргэншлийн эсрэг дайснуудтай хийж буй тэмцэл юм” гэж тэр онцолсон байна.

 

«Оросын цэргийн бүлэглэлийг цөөрүүлснээр,  хүчний харьцаа ямар болох вэ? Харьцааг бид хангаж өгнө. Үүний зэрэгцээ бидний дэмжлэгтэйгээр  Сирийн арми бэхжиж, ойрын үед бид эх оронч хүчний терроризмтой хийж буй тэмцлийн шинэ амжилтыг үзнэ гэдэгт илтгэлтэй байна », гэсэн Путины үгийг  РИА Новости агентлаг иш татжээ.

 

Гуравдугаар сарын 17-ны өдөр Кремлийн ордонд 700 орчим цэргийн төлөөлөгчдийн Путин хүлээн авч тэдэнд талархлаа илэрхийлсэн юм. Энэ ёслолын ажиллагааны үеэр цэргийн 17 хүнд шагнал гардууллаа. Тэдний дөрөвт нь ОХУ-ын баатар цол олгосон байна. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна