Хамтдаа анхдагч байсан хэрэглэгч танд баярлалаа

2016 оны 3 сарын 18

ГАР УТАС хэмээх энэ үгийг Монгол үгийн санд цоо шинээр нэмж, суурин утаснаас үүрэн холбоо, үүрэн холбооноос сансрын холбоо хүртэлх хөгжлийн хүрдийг бидний гарт атгуулсан Монгол Улсын хөгжлийн тулгуур, технологийн чиг хандлагыг тодорхойлогч, тэргүүлэгч компани Мобиком Корпораци 20 дахь жилийнхээ түүхэн хуудсыг эрхэм хэрэглэгч тантай хамт эхлүүлж байгаадаа баяртай байна.  

Тэртээ, 1996 оны 3-р сарын 18-нд Монгол хүн утаснаас аргамжаалагдаагүй авсаархан төхөөрөмжөөр агаарын орон зайг туулан анх удаа гар утсаар ярьж байсан бол өнөөдөр Монгол Улсын бүх хот, аймаг, томоохон сум, төв суурин газарт Мобикомын сүлжээ хүрч, бид эх орныхоо өнцөг булан бүрээс дэлхийн улс орнуудтай гар утсаа ашиглан хүссэн үедээ шууд холбогддог болжээ.

Мобиком Корпораци энэ бүх хугацаанд Монгол Улсын хууль, журмын дагуу бизнесийн ёс зүйг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, 2015 оны байдлаар 518 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлж, мянга мянган боловсон хүчнийг ажлын байраар хангажээ. Бид компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд 5 тэрбум гаруй төгрөг зарцуулснаас 2006 онд санаачилсан “Үдийн цай” хөтөлбөрийг 2007 онд Монгол Улсын Засгийн газраас дэмжин орон даяар хэрэгжүүлж, “Цахим сургалт” төслийн интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн 10 сургууль, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад ашиглаж, улс орон даяар үнэ төлбөргүй үйлчлэх “Хүүхдийн тусламжийн утас 108” нь Дэлхийн хүүхдийн төлөөх шилдэг төслөөр шалгарч, 8 аймгийн 22 сумдын ЕБС-иудад бүтээн босгосон орчин үеийн цэвэршүүлэх төхөөрөмж бүхий, халуун хүйтэн устай ариун цэврийн байгууламжийн төслийг Монголын үндэсний телевиз “Сэтгэлийн үндэс” аян болгон үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгээр сайн сайхан өөрчлөлтүүд бүхэнд эрхэм хэрэглэгч таны хувь нэмэр байсныг бахархан дурсаж байна.

Бидний хамтдаа хүрсэн амжилтыг төр засаг, харилцаа холбооны салбарын удирдах байгууллага болон бусад байгууллагууд үнэлэн, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан TOP 100 болон TOP 150 аж ахуйн нэгжийн эхний байруудад жил бүр шалгаруулж, “Манлай татвар төлөгч”, “Шилдэг татвар төлөгч”, “Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж”-ээр тус тус өргөмжилсөөр байгаа билээ.

Зөвхөн дуу хоолойгоороо ярьж, үсгэн мессэж илгээдэг байсан тэр цаг үеэс хэт өндөр хурдны 4G сүлжээг нэвтрүүлэх хүртэлх бүх л цаг мөчид бидэнтэй хамт байж, биднийг сонгон хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгч та бүхэндээ талархъя.

Гар утас цаашид хэрхэн хөгжиж ямар гайхамшгуудыг бүтээхийг төсөөлөх аргагүй бөгөөд тэр бүх хөгжлийг Монголчууддаа хамгийн түрүүнд хүргэх анхдагчийн үүргээ Мобиком Корпораци биелүүлэх болно.  

 

ХЭРЭГЛЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна