Шар усны үер, галын аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

2016 оны 3 сарын 18

Цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг,  шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй  малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн  гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна