“Эх Дэлхийн Цаг”

2016 оны 3 сарын 18

 

Энэ жилийн “Эх Дэлхийн Цаг” 2016 оны 3 сарын 19-ний 20:30-21:30 цагийн хооронд болно.

 

2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ.

Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал юм гэдэг утга санааг илэрхийлсэн арга хэмжээнд нэгдэх санаачлагыг гаргаж буй БОНХАЖЯ-ны харьяа БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН-аас зохион байгуулж байгаа сошиал кампанит ажилд та бүхнийг оролцохыг уриалж байна.

 

Манай фэйсбүүк хуудсыг даган бидэнтэй нэгдээрэй.

www.facebook.com/NatureConservationFund

 

“ЭРҮҮЛ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЖ НЭГ ЦАГ ГЭРЛЭЭ УНТРААЦГААЯ”

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна