Бекхэмийн охин завгүй байна

2016 оны 3 сарын 18

Хөлбөмбөгч Дэвид Бекхэм, дизайнер Виктория Бекхэм нарын охин Харпер дөрөвхөн настай ч Англид хатан хаанаас ч дутахгүй нэр алдартай. Учир нь энэ жаахан охины өмссөн зүүсэн болгон нь моод болдог гэхэд хилсдэхгүй. Харпер төрсөн цагаасаа алдартнуудын нэгэн адил шар хэвлэлийн баатар болсон бөгөөд Нью Йорк, Парис, Лондоны загварын долоо хоногийн шоуны үеэр аав ээжийнхээ аль нэгэнтэй үргэлж урд эгнээнд сууж харагддаг билээ. Өнгөрсөн сард Харпер ээжийнхээ загварын шоуны үеэр тайзан дээр гарсан гэнэ. Эгдүүтэй, жаахан охиныг тайзан дээр гарч ирэхэд бүгд алга ташин, өхөөрдөж байсан аж.

Саяхан Брууклин ах нь түүний модельд хувцас өмсүүлж буй зургийг цахим хуудсанд оруулжээ. Бекхэмийн хөвгүүд Брууклин саяхнаас Burberry-гийн зар сурталчилгаанд зургаа авхуулсан бол Ромео өмнө нь бас сурталчилгаанд оролцож байсан билээ. Ах нар нь рекламд тоглоод завгүй байх зуур Харпер ч бас зүгээр суугаагүй ээждээ тусалжээ. Түүнийг ирээдүйд хувцасны дизайнер болно гэдэгт одоо олон хүн итгэж байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна