Фабио Капелло шигшээ багийг дасгалжуулахгүй

2016 оны 3 сарын 18

ОХУ-ын хөлбөмбөгийн ахлах дасгалжуулагч асан Фабио Капелло цаашид дахин үндэсний шигшээ багийг дасгалжуулах бодолгүй  байгаагаа мэдээлжээ.

Football Italia  хэвлэлд өгсөн ярилцлагадаа өдгөө 69 настай Итали мэргэжилтэн Италийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана гэсэн мэдээллийг няцаасан хариу өгчээ. Түүнтэй хамт энэ албан тушаалд Антонио Контегийн нэр дэвшигдээд байгаа юм. "Би үндэсний шигшээ багтай хамтран ажиллах сонирхолгүй байгаа. Намайг сонирхож байгаад мэдээж баяртай байгаа, гэхдээ шигшээ багийн амжилт, ялагдлын хариуцлагыг үүрнэ гэдэг нилээд хүндхэн даваа учраас энэ ажлаас татгалзаж байгаа. Үүнээс өмнө Англи, Оросын шигшээ багтай хамтран ажиллаж байсан туршлага бол бий. Миний эрүүл мэнд цаашид өдөр тутам бэлтгэл сургуулилт хийхэд хэвийн байвал болж л байна л даа” гэжээ. Капелло үүнээс өмнө 2012-2015 оны хооронд ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Түүний удирдлаган дор Оросын шигшээ баг 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд тодорхой амжилт гаргасан боловч хэсгээсээ гарч чадаагүй юм. Мөн 2008-2012 оны хооронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан түүхтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна