“Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал, онол арга зүй” сургалт боллоо

2016 оны 3 сарын 18

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 21 тоот тушаалаар байгаль орчны салбарт байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд “Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал, онол арга зүй” сэдэвт сургалтыг Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгжээс Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа.

Сургалтад зөвлөх, Швейцарийн Холбооны Улсын Люцерний Их сургуулийн профессор Стефан Пфэффлигийн боловсруулсан аргачлалыг хог хаягдлын мененжментийн чиг үүргийн хэрэгжилтэд туршиж, хэлэлцлээ.

Тус ажлын хэсэг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын түвшин дэх чиг үүргийг дахин хуваарилах аргачлалын төслийг боловсруулж байгаль орчны салбарт туршилт хийж, сайжруулан Засгийн газарт хүлээлгэн өгөх юм.

-Төвлөрлийг сааруулах төслийн хүрээнд чиг үүргийн ангиллыг уг аргачлалыг ашиглаж гүйцэтгэнэ. Чиг үүргийн ангилал гэж засаг захиргааны ямар түвшинд ямар чиг үүргийг хэн хариуцах вэ гэдгийг аргачиллын онолын хүрээнд тодорхойлохыг хэлж байгаа юм. Энэ хүрээнд бүх салбарт чиг үүргийн хуваарилалтыг гүйцэтгэх ба хамгийн түрүүнд байгаль орчны салбарыг туршилтаар авч үзэж байна. Туршилтын үр дүнд аргачлалаа Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгож, Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж буй. Энэ аргачлал батлагдвал бусад салбаруудад чиг үүргийн хуваарилалтыг оновчтой хуваарилах нөхцөл бүрдэнэ гэж Стефан Пфэффли хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна