Дональд Трампаас ирэх аюул

2016 оны 3 сарын 18

 

Дональд Трамп ерөнхийлөгч болбол жихадистуудын өсч буй нөлөөнөөс дутахааргүй  аюултай гэж Economist Intelligence Unit (EIU) үзлээ.

 

Пүрэв гаригт энэ талаарх эрсдлийг тооцсон шинжээчдийн  илтгэл нийтлэгдсэн байв. Судлаачид  Трампын Ойрх Дорнодод  чиглэгдсэн милитарист хандлага нь  жихадыг идэвхжүүлэх аюулыг гаргаж байна хэмээн дүгнэв.

 

Мөн түүний даяарчлалын худалдаанд  дайсагнан ханддаг нь  бас нэг эрсдэл гэж тэд үзлээ.

 

EIU чансаанд  эрсдлийн янз бүрийн  магадлалыг 1-25 оноогоор тооцсон судалгаанд Трампын аюул 12-т оржээ.

 

Топ-10 эрсдэл

 

1. Хятад хатуугаар газардана: 20 оноо.

 

2. Орос Украин, Сирийн хэрэгт оролцож байгаа нь “хүйтэн дайныг” шинээр үүсгэнэ: 16 оноо.

 

3. Хөгжиж буй зах зээлийн өрийн хямралд валютын үнийн хэлбэлзэл дээд цэгтээ хүрнэ: 16 оноо.

 

4. Гадаад, дотоодын шахалтаар ЕХ-ны эргэлтийн үеийг бий болгоно:15 оноо.

 

5. "Grexit" нь евро бүсийн задралыг дагалдуулна: 15 оноо.

 

6. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялна: 12 оноо.

 

7. Жихадистуудын өсч буй эрсдэл дэлхийн эдийн засгийг бусинуулна: 12 оноо.

 

8. Их Британи ЕХ-ноос гарахаар болно: 8 оноо.

 

9. Хятадын түрэмгийлэл Өмнөд Хятадын тэнгист цэргийн мөргөлдөөн гаргана: 8 оноо.

 

10. Нефтийн салбарын хөрөнгө оруулалт сүйрнэ: 4 оноо.

 

Ерөнхийдөө бол Дональд Трамп  сонгуульд  Хиллари  Клинтоныг дийлэхгүй гэж үзэж байгаа. Гэхдээ трамп Цагаан ордонд суухаар  үйл явдал гарахгүй гэх баталгаагүй.

 

Кремль Трампын эсрэг

 

Үүний хажуугаар Кремль  пүрэв гаригт Оросын дүрийг Трампын сурталчилгаанд  хэтэрхий дайсан болгож байна гэж үзлээ. Трампын сонгуулийн  видеод  Хиллар Клинтон үгээ хэлж байгаа нь  нохой  хуцаж байгаагаар, Путин эсрэг талаа жүдогоор дийлж  байгаа нь гарчээ.

 

"Би тэр клипийг үзсэн. Путин үзсэн эсэхийг мэдэхгүй. Бид энэ видеод эрс эсрэгээр хандаж байгаа” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

 

Видео: realdonaldtrump / Instagram

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна