Түвдүүд улс төрийн тэргүүнээ сонгоно

2016 оны 3 сарын 18

 

Энэтхэг болон бусад оронд амьдарч буй түвд үндэстнүүд ирэх ням гаригт /III.20/ улс төрийн лидерээ сонгоно. Энэтхэгийн Дарамсала хотод XIV Далай лам болон Түвдийн дүрвэгсэд голлон суудаг юм. Энд “Түвдийн төв захиргаа” (CTA) гэх засгийн газар маягтай цагаачлалын  байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэргүүн /ерөнхий сайд/ нь Лувсан Сэнгээ юм. Далай лам улстөрийн үүргээ 2010 онд Харвардыг төгссөн Лувсан Сэнгээд шилжүүлсэн аж. Улмаар ирэх ням гаригт болох сонгуульд Лувсан Сэнгээ нэр дэвшжээ.

 

Эх нутгаасаа дүрвэн амьдарч буй түвд үндэснтнүүд энэ мэтээр засгийн газар байгуулж, сонгууль явуулж байгаа нь Хятадыг эсэргүүцэж буй нэг хэлбэр юм. Дарамсала дахь “Түвдийн төв захиргаа”-ны тэргүүн нь олон улсад Түвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг сурталчлах, Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэх зэрэг чухал үүрийг хүлээдэг байна.

 

Түвд 1959 онд Хятадын цэргийн дайралтад эзлэгдсэнээр Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна