Нас барсан тамирчид 22 настай байжээ

2016 оны 3 сарын 18

Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус аймгийг зорьсон залуусын автомашин нь осолдож гурван хүн амь насаа алдсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл амиа алдсан гурван эрэгтэй 22 настай байжээ. Мөн тамирчид 1991-1994 оныхон байсан бөгөөд гурван хүн гэмтэл авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд “Приус” маркын автомашинтай явж байжээ. Мөн нийтдээ зургаан машин явж байсан гэх мэдээ байна. Одоогоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллагынхан ослын газарт хэмжилт хийж, ажиллаж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна