Томоохон захуудад НӨАТ-ын сургалт явуулна

2016 оны 3 сарын 18

НӨАТ-ын шинэчилсэн хууль оны эхнээс хэрэгжсэн. Хууль хэрэгжсэнээс хойш өдгөөг хүртэл 33 300 цэгт НӨАТ-ын баримт хэвлэн өгч,  8 414 500 баримтыг хэвлэн өгсөн байна. Томоохон дэлгүүр, эмийн сан, нийтийн хоолны газрууд баримт хэвлэх төхөөрөмжтэй болсон бол хувиараа жижиг лангуу ажиллуулагчид, зах худалдааны төвийнхөн хараахан баримт хэвлэхгүй байгаа юм. Тиймээс Гааль, татварын ерөнхий газраас Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвд бизнес эрхлэгчдэд зориулан НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, ebarimt.mn-ыг хэрхэн ашиглах тухай сургалт явуулахаар болжээ. Сургалтыг дүүргүүдийн татварын хэлтсээс доорх хуваарийн дагуу зохион байгуулах юм байна. 

Д.ЦЭЦ


Зах худалдааны төвөөс хамааран сургалтын хуваарьт өөрчлөлт орох боломжтой тул доорх утсаар дүүргийн татварын албатай  холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Сургалтын талаар лавлах утас:

  • Баянгол дүүрэг                      21254439

  • Баянзүрх дүүрэг                    11 460 944

  • Чингэлтэй дүүрэг                 11 312728

  • Сонгинохайрхан дүүрэг      7018 1288

  • Хан-Уул дүүрэг                     70111288

  • Сүхбаатар дүүрэг                  70112092

  • Багануур дүүрэг                    7021 3343

  • Налайх дүүрэг                       7023 2383

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна