400 саяын супер шагнал хүлээж байна

2016 оны 3 сарын 18

НӨАТ-ын хууль хэрэгжиж, иргэд төлбөрийн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлэх болсон. Ийн бүртгүүлснээр жилийн турших худалдан авалтынхаа хоёр хувь, НӨАТ-ын 20 хувийг жилд нэг удаа буцаан авдаг болно. Түүний зэрэгцээ сард хоёр удаа сугалаанд оролцож, 20 мянгаас 20 сая төгрөг хожих болсон билээ.

Тэрхүү сугалааны долоо дахь удаагийн тохирол ням гаригт буюу гуравдугаар сарын 20-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулна. НӨАТ-ын сугалааны шагналын сан одоогоор 675,9 сая төгрөгт хүрээд байгаа бөгөөд энэ удаагийн сугалааны супер хонжвор 400 сая төгрөг байх ажээ. Сугалаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 15 хүртэлх өдрүүдэд хийсэн худалдан авалтын бүхий л баримтыг хамтатган тооцох юм. Гуравдугаар сарын 15-20-ны өдрийн баримтуудыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох дараагийн сугалаанд багтаах гэнэ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна