П.Орхон нарын гурван бөх барилдана

2016 оны 3 сарын 19

Ази тивийн олимпийн эрхийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотод үргэлжлэн явагдана. Энэ өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрхийн төлөө барилдана.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг авсан. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргаллаа.

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг өчигдрөөс эхлүүлсэн. Өчигдрийн ганц тамирчин Э.Сумъяа энэхүү боломжийг алдалгүй эх орондоо РИО-г зорих чөлөөт бөхийн тамирчдын ДОЛОО дахь эрхийг авчирлаа.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна