Мөрдөн байцаах товчоо онгоцны ослыг шалгаж эхлэв

2016 оны 3 сарын 19

12.05

 

Фото: Дмитрий Духанин / «Коммерсантъ»

 

ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо /МБТ/ гуравдугаар сарын 19-ны өглөө Ростов-на-Дону  хотод сүйрсэн онгоцны шалтгааны учир явдлыг шалгаж эхэллээ.

 

“Урьдчилсан мэдээгээр, онгоц буулт хийн газардах үедээ задран бутарчээ” гэж МБТ-ны Өмнөт нутгийн Тээврийн мөрдөх  албаны  агентлагийн  мэргэжилтэн  хэлжээ. Ослын  газар уг албаныхан ажиллаж байна.

 

Цаг агаарын нөхцөл болон багийн гишүүдийн алдааг ослын гол шалтгаан гэж үзэж байна. Хотод гуравдугаар сарын 19-нд шилжих шөнө тэр бүсэд хүчтэй салхин шуурга болох талаар  сануулга зарлагдсан байв. Салхины хүч баруун өмнө, баруун зүгт секундэд 25-30 метрийн байсан гэнэ. Харин Ростов-на-Дону хотод салхины хурд секундэд 28 метр байсан гэнэ.

 

Онцгой байдлын өмнөд бүсийн төвийн дарга Игорь Одерын хэлснээр онгоцонд гал гараагүй харин онгоц газардах үедээ буултын зурваст тээглэн задарсан гэх таамаглалыг хэлэв.

 

“Бид ослын газар байна. Онгоц задарч нэг км-ийн хүрээнд цацагдсан байв. Онгоц нисэх зурваст тээглэн газар мөргөөд задарсан бололтой” гэж хэлэв.

 

Ростова-на-Дону хотын буудалд осолдсон Boeing-737-800 онгоцонд 55 зорчигч тэдний тоонд дөрвөн хүүхэд, багийн долоон гишүүн байжээ. Бүх зорчигчид нь орос хүмүүс байлаа.

 


 

11.35

 

Boeing-737-800 онгоцонд 62 хүн явжээ

 

Оросын Тээврийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэнээр Ростова-на-Дону хотын буудалд осолдсон Boeing-737-800 онгоцонд 55 зорчигч тэдний тоонд дөрвөн хүүхэд, багийн долоон гишүүн байжээ. Бүх зорчигчид нь орос хүмүүс байлаа.

 

flightradar24.com

 

FlyDubai компанийн Boeing 737-800 хоёр цаг гаруй хугацаанд газардахаар оролдож байв гэж Flightradar24.com порталын мэдээнд өгүүлжээ. Дубайгаас Ростов-на-Дону хот руу нислэгтэй байсан агаарын хөлөг дахин газардах оролдлого хийх үеэрээ осолджээ.

 

Онцгой байдлын яамны төлөөлөгч мэдээлснээр онгоц цаг уурын хүнд нөхцөлд газардсан ба Ростов хотод шуурганы урьдчилан сануулга зарлагдсан байжээ. Цаг агаарын муу нөхцөл, багийн гишүүдийн алдаа гэсэн хоёр шалтгаан осолд гаргасан гэх хувилбарыг одоогоор авч үзэж байна.

 

Олон нийтийн сүлжээгээр, онгоц унан дэлбэрсэн  видео бичлэг цацагдсан байв.

 

 


 

11.20

 

55 зорчигчтой онгоц сүйрлээ

 

FlyDubai компанийн «Боинг-737-800» (архивын фото)

Фото: Konstantin von Wedelstaedt / Wikipedia

 

Дубайгаас Ростов-на-Дону хот руу нисч байсан “FlyDubai” компанийн онгоц сүйрч, 61 хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн иргэдийн 55 нь зорчигч бол тав нь экипажийнхан аж.

 

Онгоц нисэх буудалд газардах үедээ унан дэлбэрсэн байна.

 

Ростов-на-Дону хотод унасан онгоц FlyDubai компанийнх гэсэн урьдчилсан мэдээ гарч байна.

 

Нисэх буудлын самбарт FZ-981 FlyDubai  нислэгийн онгоц баасан гаригийн 22:37-д хөөрч 01:40-д газардана гэсэн зарлалын үг байв. Онгоцны төрөл нь B-737-800W.

 

Нисэх буудал өглөөний 06:00 хүртэл хаалттай байв. Ослын газар мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

Онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас осолдсон байж болзошгүй гэнэ. Донын Ростовт 28 метрийн хурдтай хүчтэй шуурга болно гэдгийг урьдчилан мэдээлж байсан аж. Онгоц нислэгийн зурваст хоёр удаа буух гэж оролдлого хийсэн талаар ОХУ-ын Онц байдлын яамны Зүүн өмнөд бүсийг хариуцсан дарга Игорь Одер мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна