Өрх толгойлсон, эцэг, эхийг дэмжих төслийг хэлэлцэнэ

2016 оны 3 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт буюу гуравдугаар сарын 21-нд хуралдаж хэд, хэдэн анхаарал татах хуулийн төслүүдийг хэлэлцэн санал өгөхөөр төлөвлөжээ. Үүний нэг нь Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл юм.  Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлдэж аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг гэж үздэг байна. Иймээс өрх толгойлсон ганц бие ээжүүд, аавуудын амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг  хамгаалах зорилгоор энэхүү төслийг санаачилсан юм. Төсөлд дараах заалт тусаад байна.

Үүнд: 

Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр: 

  • Өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

  • Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй  зээл олгох;

  • Өрх толгойлсон ганц бие эх, эцэг ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх;

Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлээр:

  • Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;

  • Харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах

  • Хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох

Боловсролын талаар үзүүлэх дэмжлэг: 

  • Хүүхэд гадаад, дотоодын их, дээд  сургууль,  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;  /Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг-500000 төгрөгөөр тооцов./

  • Шаардлагатай гэж үзвэл эх, эцгийг мэргэжил олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ: 

  • Шаардлагатай бол хүүхэд, эх, эцгийг  сэтгэл зүйн нөхөн сэргээх сургалтад хамруулах;

  • Хүүхэд болон эх, эцэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах;

  • 2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт  өрх /сум, баг, хороо/-ийн эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлнө.

  • Бага насны хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжилт, эх, эцгийн эрх үүрэгтэй холбогдсон сургалтад хамруулах;

  • Нэмэгдэл хоол тэжээл, амин дэм, шаардлагатай хүүхэд, эх, эцэгт  хөнгөлөлттэй нөхцлөөр хоол хүнс, амин дэм олгох;

  • 2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан, сувилалд явж эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, ирэх, очих унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох зэрэг хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзжээ.

Мөн хуралдаанаар Гадаадаас ажиллах хүч авах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хүснэгтээс тодруулж харна уу.


 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Протокол батлах тухай (Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар)

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Р.БУРМАА

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Энхболд нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

 

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулах тухай

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Тогтоол хүчингүй болгох тухай болон төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай* (Засгийн газрын 2002 оны 174 дүгээр тогтоол)

 

Б.БОЛОР

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2001 оны 134, 2013 оны 38 дугаар тогтоол)

Б.БОЛОР

  1.  

Цаг уур, орчны шинжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай 

 

Н.БАТЦЭРЭГ

  1.  

Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай)

Р.БУРМАА

  1.  

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2010 оны      15 дугаар тогтоол)

Г.БАЯРСАЙХАН

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцсон талаар

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар

Д.ДОРЛИГЖАВ

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна