Өмнө зүгийн арал

2016 оны 3 сарын 19

 

 

“Хайнань” гэх хятад үг нь “Тэнгисээс өмнө зүгийн арал” гэж орчуулагдах аж. Хятадын хамгийн урд хэсэгт байх халуун бүсийн арлыг ингэж нэрлэнэ. Алдарт Хавайн аралтай нэгэн өргөрөгт байдаг учраас цаг агаар гэж ванлий. Манайд өвөл болж байхад тэнд наранд биеэ шарсан шиг дарвуулт завиар зугаалж байх жишээтэй.

 

Саяхан болтол Хятадын Хайнань арал гэхээс өөр  зүйлээр танигдаагүй байсан тус арлыг Мальдив, Балы зэрэг аялал жуулчлалын дэлхийн цуутай амралт болгохоор хятадууд шийдсэн юм. “Их үсрэлтийн жилүүд” гэж байсан хятадууд хөдлөн халуун бүсийн аралд кокос-амралтын бүс байгууллаа. Эргийн дагуу таван одтой буудлуудыг босгожээ.

 

Аралд ганц ч үйлдвэрийн газар байхгүй учир дэлхийн хамгийн цэвэр экологитой газарт тооцогддог. Хятадын хамгийн өндөр настнууд тэнд л амьдардаг гэнэ.

 

Дэлхийд халуун бүсийн тийм арал зөндөө. Хайнань бусдаасаа юугаар онцлогтой вэ? Та тэнд дорнын бясалгал, үл яарах, тайван ертөнцөд орно. Хятадын үлгэрийн гэмээр цэцэрлэгээр зугаалж, хүмүүсийн зөөлөн хөдөлгөөнд татагдаад хямралаа тэнд л тайлах болно. Сайхан амарсан та ажил үйлсээ огт өөрөөр харах болно.

 

Хятадад айлчилснаар та хоёр өөр ертөнцөд зэрэг орно. Эртний иргэншил, өнөөгийн хотжилттой давхцан байхыг тэндээс л харна. Хятад орон гэдэг бол амттай, ер бусын хятад хоол унд ба Хятадын уламжлалт эмнэлэг юм.

 

Халуун рашаан усанд шумбан орж та хур ядаргаагаа Хайнаньд тайлна. Аралд эмчилгээ хийлгэх нь мэс заслаас хол зөвхөн уламжлалт хятад эмнэлгээр үйлчлүүлнэ гэсэн үг. Хятадад айлчилснаар та домог болсон хятад цай, сувд, шаазан, торго худалдан авна.

 

Бичийн арал, Эрвээхэйн хөндий, Чулуут цэцэрлэг, бурханы шашны “Наньшань” төв гээд олон газраар орох боломжтой.

 

“Арван мянган ли хийх аялал эхний алхамаас эхэлдэг” гэсэн эртний Хятадын зүйр үг бий. Маш  эртний бөгөөд маш шинэ Хятадыг тэндээс л үзнэ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна