Гитлерийн гар бичмэл зарагдав

2016 оны 3 сарын 19

Адольф Гитлерийн “Майн камп” номын гар бичмэл өчигдөр дуудлага худалдаанд 20,000 ам.доллараар зарагджээ. АНУ-ын Чесапик хотод болсон Александрын түүхэн эд өлгийн дуудлага худалдаанд дэлхийн II дайны үеийн мянга гаруй зүйл багтсан байна. Харин Гитлерийн гар бичмэлийг авахаар арав гаруй хүн идэвхитэй үнэ хаялцсан гэнэ.

Нацистын Германы удирдагч Адольф Гитлерийн улс төрийн тунхаг болж байсан “Майн камп” номын гар бичмэлийг Мюнхен дэх түүний гэрээс нь америк цэргүүд олж, гарын үсгээ зурсан байжээ. Уг гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулахаас өмнө олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.

Дуудлага худалдаанд танилцуулснаар Адольф Гитлерийн намтар болон Нацистын Германы төлөвлөгөөг 1945 онд Америкийн цэргүүд олсон аж. Дуудлага худалдаанд мөн 1945 оны тавдугаар сарын 2-н гэсэн он сартай 11 ном байжээ. Уг номуудыг нэгэн америк цэргийн охин хадгалж байсан гэнэ.

Дуудлага худалдааг зохион явуулагч хэлэхдээ “Сайн ч бай, муу ч бай энэ бол түүхийн баримт. Бидний туулж өнгөрүүлсэн хар бараан зүйл дахин давтагдах ёсгүй. Тиймээс үүнийг хадгалж, хүмүүст харуулж байх хэрэгтэй” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна