Крымийг нэгтгэсний хоёр жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Крымийг нэгтгэсний хоёр жилийн ойг тэмдэглэв

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-д Крымийг нэгтгэсний хоёр жилийн ойг тэмдэглэхээр Крымийн хойгт айлчлахдаа Оросын эх газартай холбосон гүүрний барилгын ажилтай танилцжээ.

 

Крымийн хойгийг өөртөө нэгтгэхэд ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид Украины зүүн хэсэгт хяналтаа тогтоож, АНУ болон Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьж эхэлсэн юм. Газрын тосны үнийн уналт болон Барууны эдийн засгийн хоригийн үр дагавраар ОХУ-ын рублийн ханшийг огцом унасан юм. 2014 оны гуравдугаар сард Крымийг ОХУ-д нэгтгэх тухай бүх нийтийн санал асуулга явуулсныг АНУ болон Европын холбоо эсэргүүцсэн ч ОХУ өөртөө нэгтгэсэн билээ. Крымийг өөртөө нэгтгэхийг ОХУ-ын холбоотон Беларус мөн хүлээн зөвшөөрөөгүй.

 

Крымийг өөртөө нэгтгэсний хоёр жилийн ойг ОХУ даяар тэмдэглэсэн юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баасан гаригт Крымийн хойгт айлчлахдаа тус бүс нутгийг Оростой холбох 19 км урт гүүрний барилгын ажилтай хамгийн түрүүнд танилцжээ.

 

Украины талаас сайн дурынхан Крымийн хил дээр хаалт тавьсны дараа Засгийн газар хилийн зурвасаар тээвэр хийхийг хориглосон билээ. Өнгөрсөн жилээс  хойш Крым рүү зөвхөн онгоц, гаталга онгоцоор ачаа тээвэрлэх болсон юм.

 

Крымийг ОХУ-тай холбох гүүр барьж буй ажлыг В.Путин “Түүхэн даалгавар” хэмээн тодорхойлжээ. Гүүрний барих гурван сая ам.долларын төслийг В.Путины жудогийн найз Аркадий Ротенбергийн компани хариуцаж байгаа гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж